
АТОПАЛМЫН ХЭРЭГЛЭГЧ БОЛОН ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БУЙ ТАНД
ЭНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!
Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу АЛЛЕРГИ гэнэ. ТЭР ДУНДАА ДИАТЕЗ БУЮУ АТОПИЙН ДЕРМАТИТ (АРЬСНЫ ХАРШИЛ) ТАЛААР МЭДЭЭЛЛИЙГ ТА БҮХЭНДЭЭ БЭЛТГЭН ХҮРГЭЖ БАЙНА.
ДИАТЕЗ БУЮУ АТОПИЙН ДЕРМАТИТ ГЭЖ ЮУ ВЭ?
Атопийн дерматит нь бага насны хүүхдэд голлон тохиолддог архагших хандлагатай арьсны үрэвсэлт өвчин бөгөөд нийт өвчлөгсдийн 60 хувь нь нэг хүртэлх насандаа, 30 хувь нь 1-5 наснаасаа анх өвчилсөн байдаг.
Гол шинж тэмдэг нь арьсан дээр тууралт гарч, загатнах мөн арьс ихээр хуурайших юм. Загатнаа болон цочромхой байдал нь гистамины хэмжээ хэт их байдагтай холбоотой. Өвчин нь цочрол болон гэмтлийн улмаас идэвхижиж болно (халах, хөлрөх, хуурайших, маажих гэх мэт..
Архаг өвчний үед арьсанд өөрчлөлт орж арьс ширших, цуурч хагарах, хайрсжих, хэт нөсөөжилт үүсдэг.
ЮУНААС ҮҮДЭН АРЬСНЫ ХАРШИЛТАЙ БОЛДОГ ВЭ?
Харшлын өвчин нь халдварладаггүй, харин удамших хандлагатай байдаг.
Диатезтай хүүхэд төрөх магадлал:
эцэг харшилтай бол 25%,
эх харшилтай бол 50%,
хоёулаа харшилтай бол 75% байна гэж судлаачид дүгнэсэн байдаг.
(ЭЦЭГ, ЭХ НЬ ХАРШИЛТАЙ БОЛ ХҮҮХЭД ДИАТЕЗТАЙ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР)
Эхийн жирэмсэн үеийн эрүүл мэндийн байдал чухал нөлөөтэй. Ээж нь жирэмсний хордлоготой байсан, ханиад хүрч байсан, эх нь архаг өвчнүүдтэй байсан зэрэг нь диатезтэй хүүхэд төрөхөд нөлөөлнө
Жирэмсэн үедээ эм, ялангуяа антибиотик замбараагүй хэрэглэх, согтууруулах төрлийн зүйл ихээр хэрэглэх, архи уух, тамхи татах, будаг химийн, хортой бодистой ажиллах болон бусад хортой нөхцөлд ажиллах, ядрах, төрөл бүрийн амтлагч, халуун ногоотой хоолыг ихээр хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь хэвлийд байгаа урагт нөлөөлж байдаг.
ДИАТЕЗ ямар шинж тэмдэгээр илрэх вэ?
·Арьсны нугалаасууд , чихний ар , хүзүү , тахимаар амархан нурж улайдаг
·Хөмсөг орчмын арьс хогжруутгаж , хуурайшах
·Хүүхдийн зулай хагтах , хаг их хэмжээгээр овоорох
·Халууцахад хацар орчмын арьс улайж, загатнах , хэсэгчилсэн тууралт
·Хүүхэд тайван бус , уйламтгай болох , биеийн эсэргүүцэл суларснаас ханиад , суулгалт өвчнөөр амархан өвдөх
ДИАТЕЗ үед анхаарах зүйлс юу вэ?
Хөхөөр хооллодог бол ээж нь хоолны дэглэм баримталж , чихэр шоколад , кофе, халуун ногоо , амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх.
Зулайн хагийг вазелин эсвэл зориулалтын тос түрхэж зөөлрүүлэн , савантай усаар/ атопалмын top to toe /угааж байнга цэвэрлэж байх
Хүүхдийн өдөр бүр усанд оруулж , арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах
Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх
Туурсан хэсгүүд дээр эмчийн заавраар чийгшүүлэх тос болон шаардлагатай бол зориулалтын эмчилгээний тосыг нимгэн түрхэж /олон хоног түрхэхгүй байхыг хичээх/ эмийг нь цагаар уулгах
Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах
Хэт бэгнэхгүй , сэрүүн байлгаж, цэвэр агаарт тогтмол гаргах
Диатез нь хүүхэд төрөөд 1-3 сартай байхад илэрдэг. Хүүхдийн нүүр , бие дээгүүр жижиг бэржгэр цэврүү туурдаг. Тэгэхээр харшлын өвчний хамгийн анхны илрэл нь төрсний дараа хүүхдэд илрэх диатез байдаг. Ийм өвчтэй хүүхэд арьсны хориг бэхжүүлэх чийгшүүлэгч тосыг тогтмол хэрэглэснээр 1-3 нас хүрээд диатез нь арилдаг.
Эмчилгээ, сэргийлэлт
Ээж хөхүүл бол цочроогчтой хоол хэрэглэхгүй байх. Үүнд: Сүү, өндөг, цитрусын төрлийн лимон, жүрж зэрэг болон эдгээрийг орсон бүтээгдэхүүн, архи тамхи, халуун хурц ногоо, кофе, чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй
Ээж өөртөө хэт хурц үнэртэй биеийн тос болон сүрчиг түрхэхгүй байх.
Хүүхдийг хэт бэгнэж халууцуулахгүй байлгаж, нэг сар хүртэл нь өдөр бүр буцалсан усанд оруулах. Хүүхдийн саван шампунь нь хурц үнэртэй цочроогчгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Хүүхэд өөрийгөө маажихаас сэргийлж хумсны үзүүийг мохоо болгож хуурайдах, хамгаалах бээлий өмсүүлж болно. Тууралтанд дур мэдэн, дам сураг сонсон ямар нэгэн эм, түрхлэг хэзээ ч бүү түрх.
Хүүхдийн арьс маш эмзэг, нимгэн. Таны түрхсэн эм маш түргэн арьсаар нэвчин үйлчилгээгээ үзүүлнэ. Энэ нь арьсыг илүү гэмтээх аюултай тул ийм үйлдэл бүү хийгээрэй. Учир нь тос, эм бүр хүүхдийн биеийн онцлогоос хамаарч өөр байдаг.
(Та харшил эсэргүүцэх тос сонгохдоо өндөр чийгшил өгөх бүтээгдэхүүнээс гадна #АРЬСНЫ #ХОРИГ ДЭМЖИХ АТОПАЛМЫН бүтээгдэхүүнээс заавал сонгож хэрэглээрэй )
Мөн та болон таны хүүхэд юунаас ч харшилсан байх боломжтой учир эхлээд мэргэжлийн эмчид заавал хандаарай…