Үндсэн цэс

SKIN BARRIER БУЮУ АРЬСНЫ ХОРИГ

Арьсны хориг нь эпидермисийн хамгийн гадна талын давхарга бөгөөд липидүүд болон эвэрлэг эсүүдээс бүрддэг.

Түүний гол үүрэг нь:

  • Чийгийг хадгалах – Усны ууршилтаас сэргийлнэ.
  • Гадны бохирдол, бактер, харшил үүсгэгчээс хамгаалах
  • Химийн болон механик гэмтлээс сэргийлэх
  • Хорт бодис, хэт ягаан туяаны (UV) нөлөөллөөс хамгаална.

Эпидермис буюу өнгөн давхарага нь тодорхой хугацаанд гуужиж залуу эсээр солигддог маш тэсвэртэй давхарга хэдий ч бид арьсаа буруу арчлах, зөв тохирсон бүтээгдэхүүн хэрэглээгүйгээс болж арьс өөрөө өөрийгөө хамгаалах чавдараа алдаж эмзэгшснээр харшил үүсэх эхлэл болдог.

Арьсны хориг гэмтвэл ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Хэт их тослогдох (арьс өөрийгөө хамгаалахаар хэт их тос ялгаруулдаг)
  • Хуурайших, хэт таталдах
  • Улайлт, цочромтгой байдал
  • Батга, тууралт гарах
  • Хэт мэдрэг болох (нар, салхинд амархан цочрох)

Арьсны хоригийг сулруулах хүчин зүйлс

  • Хэт их угаах, гуужуулах – Байгалийн тослогийг арилгаж, хуурайшилт үүсгэнэ.
  • Хүчтэй химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх – Спирт, сульфат, үнэртэн агуулсан бүтээгдэхүүн нь хамгаалалтын давхаргыг гэмтээнэ.
  • Чийгшил дутагдах – Ус хангалтгүй уух, чийгшүүлэгч хэрэглээгүйгээс болж арьс хуурайшна.
  • Байгаль орчны нөлөө – Хэт ягаан туяа, салхи, хуурай агаар, утаа, хөрсний бохирдол.
  • Хооллолт & стресс – Шим тэжээлийн дутагдал, архи, тамхи, нойргүйдэл нь арьсны нөхөн төлжилтийг удаашруулна.

Тэгвэл арьсны хоригийг хэрхэн хамгаалах вэ?

  • Зөөлөн арчилгаа : Хэт их угаахгүй, хэт хатуу скраб хэрэглэхгүй байх.
  • Чийгшил сайн өгөх : Гиалуроны хүчил, керамид, пантенол агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх.
  • Харшил өгөхгүй, зөөлөн бүтэцтэй цэвэрлэгч сонгох : Сульфатгүй, pH-тэй нийцтэй бүтээгдэхүүн хэрэглэх.
  • SPF хэрэглэж, нарнаас хамгаалах : Нарны тос тогтмол түрхэх.
  • Эрүүл хооллох, ус сайн уух : Омега-3, амин дэмүүдийг хангалттай авах.
  • Хүчтэй химийн орц бүхий бүтээгдэхүүнээс зайлсхийх : Спирт, үнэртэн, хүчтэй гуужуулагч зэргээс болгоомжлох.

Арьсны хоригийг сэргээх орц найрлагууд

Чийгшүүлэгч орцууд:
Гиалуроны хүчил – Арьсны ус хадгалах чадварыг нэмэгдүүлнэ.
• Глицерин – Чийгийг өөртөө татах үйлчилгээтэй.
• Серамид – Арьсны хоригийг бэхжүүлж, хамгаалалтыг сайжруулна.


Тайвшруулах, нөхөн төлжүүлэх орцууд:
Пантенол (B5 амин дэм) – Арьсыг тайвшруулж, нөхөн төлжилтийг дэмжинэ.

• Ниацинамид (B3 амин дэм) – Арьсны улайлт багасгаж, чийгийн түвшинг хадгална.

• Центелла азиатика (Gotu Kola) – Тайвшруулж, арьсыг нөхөн төлжүүлнэ.

Нүүр 0 Хадгалсан 0 Сагс Хэрэглэгч